Т.Ням-Очир: Цэцэрлэгийн бүртгэлээс хоцорвол ес, аравдугаар сард дахин бүртгүүлэх боломжтой

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:bolovsrolin yam/nyamochir/FE0BD997-7619-4E6E-8647-DAB21459BDA7.jpg

Гэрэл зургийг mpa.mn

БШУЯ-наас цэцэрлэг, сургуулийн хүртээмж, бүртгэл, элсэлтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэхүү асуудлын хүрээнд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг 3 үе шаттай буюу 3 удаа бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулна. Өмнө нь цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сард нэг удаа л хийгддэг байсан.

Энэ жил наймдугаар сарын 10-наас эхний бүртгэл эхэлнэ. Энэ хугацаанд бүртгэл хийгдэж амжаагүй, хаягийн бүртгэл нь маргаантай, шийдвэрлэх боломжгүй хүүхдүүд гарах эрсдэлтэй.

Эдгээр хүүхдүүд есдүгээр сарын 10-25-ны хооронд дахин бүртгэл хийлгэх боломжтой. Мөн энэ хугацаанд бүртгүүлж амжаагүй бол аравдугаар сарын 3-наас эхлэн бүртгүүлж болно. Тиймээс эцэг, эхчүүд яарч, уралдах шаардлага байхгүй" гэв.