Б.Энхбаяр: “Тайгам-Алтай“ ХХК сургуулийн барилгын ажилд саад учруулж, газар чөлөөлөхгүй байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/7.1/298637472_595282565294831_3233905194195495136_n.jpg

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Тайгам-Алтай" ХХК-ийг сургуулийн барилгын ажилд саад учруулж байна хэмээн мэдээллээ. Тэрбээр "БЗД-ийн 26 дугаар хороонд нээлт хийсэн сургуулийн барилгын ажил эхлэхгүй буй шалтгаан нь уг газар руу цөмөрч хашаа барьсан бөгөөд чөлөөлөхгүй байгаа "Тайгам-Алтай" компани ажээ. "Тайгам-Алтай" компанийн хашааг нураах, тэдэнтэй “зодолдох” ажил уг нь УИХ-ын гишүүн миний ажил биш л дээ. Газар, хөрөнгө оруулалтыг нь шийдлээ. Нийслэлийн Боловсролын газар, Газрын албаны араас нь явах ажил байдаг. Одоо яалтай билээ “зодолдохоос”. Хуулийн хэлээр л ярих болох нь.

Хангалттай удаан, зунжингаа хүлээцтэй хандлаа шүү дээ. Хувийн өмчид халдлаа барилаа гэж Та нар битгий хэл ам хийгээрэй харин. Өөрсдөө л эхэлсэн шүү" хэмээжээ.