Увс аймгийн Сагил сумд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/08/gazarrr.jpg

Увс аймгийн Сагил сумын гуравдугаар багийн “Бүгийн хэв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 24 км, Ө-50°14’24.0”, У-91°18’00.0”/-т өчигдөр буюу наймдугаар 09-ний өдрийн 18:05 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 18:13 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэв.