Онгоцны шатахууны үнэ 60.9 хувиар нэмэгдэж, Увс руу нислэг хийх боломжгүй болжээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:miat/онгоц.jpg

ТС-1 шатахууны үнэ нэмэгдсэний улмаас “Аэромонголиа” ХХК-ийн нэмэлт нислэг үйлдэх боломжгүй болжээ.

Тодруулбал, “Аэромонголиа” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Бямба гараг бүр Улаанбаатар – Улаангом – Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байсан. Гэвч ТС-1 шатахууны үнэ мөн оны 06 дугаар сартай харьцуулахад 60,9 хувиар нэмэгдсэний улмаас тус нислэгийг гүйцэтгэх боломжгүй болсныг мэдэгдлээ.