Өнөөдөр болох ҮЙЛ ЯВДАЛ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2024/04/Тамга зурагны-Recovered-Recovered copy.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

-Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн шинэ байранд:

09:00 цагт “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

13:00 цагт Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн нээлт болно.

-Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын байранд:

10:00 цагт орон даяар хэрэгжүүлэх “Залуучуудын хөгжлийн аян”-ы нээлт болно.

-Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт:

10:30 цагт иргэдэд тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож эхэлсэн тухай хэвлэлийн хурал хийнэ.

-Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-д:

13:00 цагт Эмч, эмнэлгийн ажилтны дэлхийн өдрийг тохиолдуулан мэдээлэл хийнэ. Тус эмнэлэг 33 сувилагчдаа орон сууц худалдан авахад нь зориулж 30 хувийн урьдчилгаа төлбөр гардуулна.

-Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркт:

14:00-18:00 цагт Хилийн чанад дахь оюутан залуучуудын холбооноос “Боловсролын өдөрлөг 2022” үйл ажиллагааг зохион байгуулна.