Яармагийн нүхэн гарцын ажлыг хугацаанаасаа 11 хоногийн өмнө дуусгаж, замын хөдөлгөөнийг нээлээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:zam zasvar/298834803_499130942021029_4858612915954069623_n.jpg

Яармагийн замд байгуулж буй нүхэн гарцын зам барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө гүйцэтгэж дуусан, замын хөдөлгөөнийг нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний орц, гарцыг хийх юм.

Явган зорчигчдын орох, гарах хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой байхын тулд налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлэн ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж байгаа аж.