“Хөшигийн хөндий“ нисэх онгоцны буудлын хурдны замд автомашин шатжээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
20
legacy:8  4/өүирос.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хөшигийн хөндий /Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хурдны зам/ Автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11:48 цагт Нийслэлийн онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход иргэн Ж-ийн“Порше Панамера” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна.