ЭЕРЭГ МЭДЭЭ: Дэлхийн шатрын аварга Б.Мөнгөнзулд Орхон аймгийн иргэд НЭГ ӨРӨӨ байр бэлэглэв

Хоосон
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:irged namar/299494839_512249350762813_8927324576192781409_n.jpg

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Монгол улсаа төлөөлөн оролцож дэлхийн аварга болсон Орхон аймгийн харьяат 14 дүгээр сургуулийн сурагч Б.Мөнгөнзулийг Орхон аймгийн засаг дарга С. Батжаргал хүлээн авч хүндэтгэл үзүүлэн “нэг” өрөө байрны батламж гардуулж бахдам амжилтыг нь урамшуулсан байна. Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нь шатрын 44 дүгээр олимпиадын IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн болсон юм.

Мөн "Моннис" группийн хамт олноос "Renualt Sandero Stepway" маркийн цоо шинэ автомашин бэлэглэх эрхийн бичиг гардуулсан билээ.