ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцрууллаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:hovd zasag/298237696_1125670668371395_446281035893236823_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан гэж үзэж, Ховд аймгийн засаг даргыг Б.Дүгэржавыг огцруулах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнй удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд Засаг даргыг огцруулах тухай заасан байдаг" гэлээ.