ШУУРХАЙ: Удирдах зөвлөлийн хурал хойшилж, МАН-ын бүлэг 13 цагаас хуралдахаар боллоо

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan haalga/Chuulgan haalga.jpg

Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өглөө хуралдахаар гишүүддээ зар тараасан ч цагаа зарлахгүй байсаар түр хойшилсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн хурал 10 цагаас товлосон байсан ч 13 цаг хүртэл хойшилсон байна. Бүлгийн хурлаас урьтаж Удирдах зөвлөл хуралдсан байх шаардлагатай тул эрх баригчид УЗ-ийн хурлаа 13 цагаас өмнө хийх байх.

Магадгүй МАН-ын нэгж гишүүд Засгийн газрын бүтэц болон сайдуудын томилгоотой холбоотой асуудалд улс төрийн агуулгатай хандаж буйтай холбоотой.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн зүгээс 100 “давхар дээл”-тэй байх, АН-ыг засагт оруулахгүй гэх байр сууриудыг дарга нартаа хэлэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд энд тэнд эсэргүүцэж уулзсан сурагтай байна.

Г.Лхагвадорж