“БҮДҮҮН“ дуугарав...

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 4 сек
260
legacy:miye enkhbold/Miyo.jpg

Гэрэл зургийг mpa.mn / edited by UBN.MN

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинэ сайдуудаа томилж, УИХ байнгын хороодын дарга нарыг хольж солиод хоёр ч хоноогүй байхад нэгэн сонирхолтой улс төрийн дүр олны өмнө гэнэт гарч ирлээ. Улс төрд өрнөж буй аливаа үйл явц урдаас төлөвлөөгүй байдаггүй. Бүгд урьдчилсан бэлдсэн зохиолын дагуу явдаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Түүнийг намын нөхөд нь "бүдүүн" гэж хочилдог. Тэр ч нэр хочиндоо таарсан зангараг харуулж, жинхэнэ БҮДҮҮН ДУУГАРЛАА.

УИХ-ын дарга асан, МАН-ын экс дарга М.Энхболд гурван жил гаруйн дараа хэвлэлд улс төрийн шинжтэй нэгэн яриаг өгсөн нь энэ байлаа. Тэрбээр Удирлагын академид аавынх нь нэрэмжит танхим байгуулагдах үеэр livetv.mn сайтад товч ярилцлага өгсөн бөгөөд түүний яриа богинохон гэлтгүй улс төрийн шинжтэй олон мессежийг агуулсан байх юм.

НЭГ, Шинэ сайдууд томилогдож, засаг төр бужигнан Ардын намынхан томилгооны “дарсандаа” бялуурч дуусаагүй байхад М.Энхболд хэвлэлээр гарч ирсэн нь яавч зүгээр нэг тохиолдол биш. Цаг хугацааны хувьд ч санамсаргүй зүйл огт биш. Магадгүй удтал нам жим байсан түүний улс төрд эргэн ирэх үйл явцын эхлэлийн цэг ч байж мэднэ.

ХОЁР, “Улс төрд хэзээ эргэн ирэх вэ” гэдэг сэтгүүлчийн асуултад эргэлзэж тээнгэлзэх зүйлгүйгээр “Цаг хугацаа харуулах байх даа” гэж хариулав. Өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхэнтэй мэр сэр таарахдаа өчигдрийнх шиг улс төрдөө эргэн ирнэ гэдэг агуулгыг бараг л гаргаж байгаагүй. Аль болох энэ асуултаас мурьж, зугтаж байлаа. Түүний хэлсэн “Цаг хугацаа харуулах байх даа” гэдэг үгний ньюансыг нь ажиглавал тэр улс төрд эргэн ирэхдээ бэлэн болсон нь ил тод уншигдаж байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан М.Энхболд гэнэт хэвлэлд улс төрийн шинжтэй яриа өгсөн нь улс төрд эргэн ирэхээ зарлах гэсэн арга байж мэднэ.

ГУРАВ, М.Энхболд улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг тун тааруу гэж дүгнэв. Үүнийгээ цар тахал, гадаад орчин дайн самууны нөлөөтэй холбоотой байх. Гэхдээ хоёр хөрштэйгөө харилцаа холбоо тааруу байна гэж одоогийн засаг төрийг "хурган" чимхээд амжив. Үүнийгээ тэрбээр хойд “айл”-тай нэг их холбож яриагүй л болов уу. Гол нь Монголын эдийн засгийн гол урсгал болсон урд “айл”-тай учраа олж чадахгүй байна гэдгийг хэлж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд манайх геополитикийг алдаа гаргаж, БНХАУ-тай харилцах харилцаандаа хэд хэдэн замаар сэв суулгасан гэдгийг судлаачид болон улс төрийн хүрээнийхэн хангалттай ярьж буй. Тиймээс л Хятадууд ялихгүй шалтаг, шалихгүй шалтгаанаар хил гаалиа хааж, боож биднийг улсаар нь хүнд байдалд оруулсаар байна. Наанаа эелдэг инээчихээд, цаанаа гашуунаар гөвсөөр л байна тэд.

ДӨРӨВ, Эцэст нь улс төрд эргэн ирнэ гэдгээ зарлаад буй М.Энхболдын ярианы дараагаас ямар улс төр өрнөх бол гэдэг асуулт үлдлээ. Үүнээс илүү сонирхолтой асуулт гэж өнөөдөртөө алга. Хэдхэн жилийн өмнө У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрт улс төрийн бүх капиталаа нялга "шүүрдүүлсэн" М.Энхболд жинхэнээсээ эргэн ирвэл юу болох бол.

Мэдээж түүний өнгөрсөн 20 жилд босгосон улс төрийн хүн хүч МАН дотор, төрийн алба дотор хангалттай бугшиж буй нь ойлгомжтой. Харин хэзээ, яаж эргэн ирэх вэ гэдэг л сонин байна. М.Энхболдыг улс төрөө хийж эхлэхэд түүний багийнхан бүгд хөдөлж, гаднаас орж ирнэ. Тэдний тэргүүн эгнээнд нь хэн байх вэ. Одоогийн улстөрчдөөс хэд нь, яг хэн хэн М.Энхболдыг эргэж налах бол.

Үүнийг эсэргүүцэж, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ямар акц зохион байгуулах вэ гээд улс төрийн маш сонирхолтой асуултууд хөвөрч байна. Мэдээж, энэ бүхнийг маш нарийн тооцоолсон болоод л М.Энхболд өчигдөр гарч ирсэн нь ойлгомжтой. Удахгүй улс төр ч халуухан болох шинжтэй.

Мөн энэ дашрамд сануулахад, М.Энхболд өмнө нь 2007 онд бас л бүхнээ алдаж, улс төрөөс “шүүрдүүлж” байсан. Гэвч тэр 2012 онд бүхнийг эргүүлэн авч, 2017 он болтол Монголын "хаан" байлаа.

Г.Лхагвадорж

Хуваалцах:260

СЭТГЭГДЭЛ (26)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    М.Энхболд улс төрд орохгүйгээр амьдарч чадахгүй нь. Олон жил УБ хотоор болон улс төрөөр тоглож, хотын газрыг Бадамжунайтай нийлж авилгадаад, Ерөнхийлөгч болно гэж Ерөнхий сайдын албанаас бултаж УИХ-ын дарга болоод, төрд шургалсан авилгачдыг далд дэмжээд, хууль зөрчсөн олон үйлдэлд хариу өгөхгүй сэм хуйвалдаад,сонгуулиар Төрийн банканд урд хөршөөс ирүүлсэн гэх мөнгөтэй нэр холбогдоод бөөн бантан, мэдлэг чадвар ч сулхан ийм хүн төрд хэрэггүй. Үүнийг нь намын хурал дээр шударгаар шүүмжилсэн Болормааг улс төрөөс зайлуулсныг олон хүн мартаагүй байхаа. Хүний гараар могой бариулдаг ийм хүмүүс монголын төрд хэрэггүй. Нэр цэвэр залуусыг дэмжсэн нь өлзийтэй.

  • З
    Зочин

    Мие Энхболд бол Н.Энхбаяр, Гаалийн Баатарын дараа орох авилгалч. Авилгалчдыг зайлуулснаар ард иргэд МАН-д итгэсэн. Харин Элбэгдорж, Бат-Үүл, Баярцогт, Сайханбилэг гэсэн авилгалчдаа зайлуулж чадаагүй АН-д ард түмэн салаавч өгсөн. 2024 он бас тийм байх болно.

  • З
    Зочин

    Гайтай муу бацаан энэ хүний хаана ч хүрэхгүй байж авч хаяж их юм болсон,одоо хаана байна, амьдрал дээшилсэнгүй,харин уруудлаа,улс төрийн ноён нуруугүй юманд удирдуулаад улс хөгжсөн юм алга, улам л хэцүү болох нь,самраад дуусахаас нь өмнө улс төрийн туршлагатай хүмүүс нь хөдлөхгүй бол дараа нь маш том амаа барих үлдэж байх шиг байна

    Ирж энэ улс орноо өөд нь тат. Энэ ажил амьдрал мэдэхгүй бацаанууд улс орныг самарч дууслаа

  • Г
    гомдогч

    хүний мөс муутай, гудамжинд нь хая гэдэг нөхөр өөрөө өндрөөс шидэгдэж гудманд хаягдах ямар байдгыг мэдсэн байх. улс төрийн үхдэлийн нэг шүү дээ.

  • А
    Авилгач түшмэл

    Мие ирж 60 тэрбумын схемийг хэрэгжүүлээсэй. Би тэр үед Сандуйтай нийлж газар зарж нэлээд хөлжсөн. Одоо ядуурч байна. Миег хүлээж байна шүү. Та эргэн ирвэл бид баярлана. Албан тушаалд очино. Авилглаа цэцэглүүлнэ. Ард түмнийг сорон мөлжинө. Эрлийзүүдээ нэтгтгэнэ. Сайхан даа.

  • Х
    Хаха

    Энэ хүн зайлсан биш амьдрал улам доройтов

  • З
    Зочин

    Энэ хүнийг л зайлуулвал амьдрал гоё бно гсн чинь 5 хүний амьдрал л цэцэглэсэн бдаааг 🤣

  • З
    Зочин

    Тухайн үеийн одоогийнх шиг нөхцөл байдалд цалин тэтгэврийг 2 удаа нэмэгдүүлж ард түмнээ аварсан эрхэм дээ уул нь. Хамгийн хүн чанартай нь л юм шиг санагддагдаа. Тиймдээ л нялга авахуулсан байх.

  • И
    Иргэн

    Муу бүхнийг цэцэглүүлсэн их гай тарьсан хүн дээ

  • И
    Иргэн

    Ёстой хэрэггүй хүн,тэр чигтээ чимээгүйхэн дуусах болтугай

    • Х
      хаха

      Вахахаха

  • З
    Зочин

    эргэж ирээд Оюук Нямбаа мэтийн новшнуудаас хариу аваач гуйж бна

  • Ж
    Жэнко

    Дажгүй эр байсан бна лээ сда энэ шоучин бацааныг ийм өлөн гэж яаж мэдэхэв. Мин ирэхэд Сү л дээ болно. Сү л Монголын ирээдүйг яахаа мэднэ.

    • З
      Зочин

      хүнээ зөв тань сдакаа

  • З
    Зочин

    бараг эргэж ирээд байр сууриа буцааж авсан нь дээр байхдаа,ядаж амьдрал мэднэ,шийдвэр гаргаж чадна,

  • Я
    Яаа

    Пүү алаан болох нь дээ

  • З
    Зочин

    Ер нь Миеэ дээр байсан гэдгийг би ч харлаа, чи ч харлаа. Бид бүгдээрээ харлаа. Үзлээ. Одоо эргэж ирэх цаг нь болсон

  • З
    Зочин

    төрд хэрэгтэй аж ахуйн ухаантай элдэв шоу попгүй ажлаа хийдэг хүн байсан. дарга болохгүй гэж түмэн олныг үймүүлсэн данхнууд одоо бүгд дарга болчихсон монголыг дампууруулж, бөгс долоогч нар нь хэдэн сарын хугацаатай ээлжлэн сайдын дүрд тоглож, МАН болон жонхуугийн улс төрийн хүүхэлдэйнүүдийн поп жүжгийн золиос нь жирийн иргэдийн өсьдрөл хэрхэн дордож байгааг хүмүүс харж л байна. ирдэг бол ирээсэй гэж хүлээх төрд хэрэгтэй хүн

  • З
    Зочин

    Ер нь бодоод байсан хүн нь сайн хүн юм аа. Ядаж л худлаа жүжиглэж попрохгүй

  • З
    Зочин

    Ер нь бодоод байсан хүн нь сайн хүн юм аа. Ядаж л худлаа жүжиглэж попрохгүй