С.Эрдэнэ 2024 оны сонгуульд Ардчилсан намаа УДИРДАЖ орно

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 19 сек
60
legacy:Erdene gishuun/Erdenee.jpg

Ubn.mn

Хэдхэн сарын дараа 2024 оны сонгуулийн ажиллагаа үндсэндээ эхлэх гэж байна. Ирэх нэг жилийн хугацаанд эрх баригчид нийгэмд таалагдах бүхнийг хийж сонгуульдаа бэлдэнэ. Харин сөрөг хүчин улс төрөө идэвхжүүлж сонгуульдаа бэлдэх учиртай.

Гэвч сөрөг хүчин гэгдэх АН-ынхан өнөөдөр сонгуульдаа бэлдэх нь байтугай өөр хоорондоо эв эеээ ололцож ядахгүй явсаар байна. Хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн уг тэмцэл намынх нь болон гишүүдийнх нь үнлэмжийг өдрөөс өдөрт унагасаар байна. Тамга, тэмдгийн маргаан нь нэг талдаа гарч Дээд шүүхээс эрх бүхий хуулийн этгээдээр С.Эрдэнэ талын АН-ыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч Х.Баттулга тэргүүтэй ЖАН-гийнхан асуудлыг хурцатгаж, УИХ дахь бүлгийг нь самрахаас эхлээд олон хорлонтой үйл ажиллагааг явуулсаар байна.

Яг одоо нийгэмд АН-ынхан шинэ лидерээ гаргаж ирж, дараагийн сонгуульд олигтойхон сөрөг хүчин шиг орох болов уу гэсэн горьдлогыг тээж буй. Харамсалтай нь хууль ёсны тамга, тэмдэг эзэмшигч С.Эрдэнэ намын даргын суудлаа дараагийн сонгуулиас өмнө шилжүүлэхгүй бололтой. Улс төрийн хүрээнийхэн дунд саяхан С.Эрдэнэ Ардчилсан намаа удирдаж, 2024 оны сонгуульд орно гэдэг яриа гарсан.

Уг нь намын хурлаа хийгээд шинэ даргаа өнгөрсөн долдугаар сар гэхэд тодруулна гэж хавар ярьж байсан ч тийм процесс өрнөсөнгүй. Одоо ч АН-ын Их хурлын чимээ алга.

Харин дээрх яриаг баталгаажуулах мэт С.Эрдэнэ саяхан намынхаа залуучуудтай уулзах үеэрээ “Тодорхой түвшинд бэлтгэгдсэн лидер хаана байна аа. Залуучуудаас би энийг л асуумаар байна. Үнэхээр хүчтэй гарч ирвэл би өгөхөд бэлэн байна. Би М.Тулгатыг лидер гэж бодоод гурван удаа Дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх гэж оролдсон. Ний, нуугүй хэлэхэд М.Тулгат бидний бодож байсан лидер биш байсан. Нийгэмдээ танигдсан хүчтэй лидер гараад ирвэл би өгөхөд бэлэн байна. Нас харгалзахгүй. Хатуухан хэлэхэд яг энэ намын тамгыг өнөөдөр шалгараагүй, үнэлэгдээгүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй хэн нэгэн этгээдэд өгөх л юм бол улс төрийн наймаа явна. Энийг би маш сайн мэдэж байна” гэв.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ даргын энэ яриа ойрын өдрүүдэд саарал оронд улс төрийн хүрээнийхэн дунд яригдаад буй “С.Эрдэнэ АН-ыг дараагийн сонгуульд авч орно” гэх яриатай холбогдож байна. Учир нь АН-ын залуучууд дунд үнэндээ нам аваад явчих лидер гэж байхгүй. Ганц гайгүй зүтгэлтэй байсан М.Тулгат нь С.Эрдэнийн хувьд лидер биш байж. Тиймээс яаж ч хайсан залуучуудаас нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидер олдохгүй. Бүгд “өлгийндөө өтөлсөн”. Ах нарынхаа үгнээс гардаггүй тоглоомын хүүхэлдэйнүүд болж дууссан.

Харин хууччуул дундаасаа л лидер хайвал юу юм гэхээс. Гэхдээ хуучин лидерүүд нь бүгд нүүрэндээ “баас” наалгачихсан. Ингээд бодохоор АН-ын хувь заяа дараагийн сонгуулиар тун ч хэцүүхэн байдалд орох бололтой. Мэдээж МАН-ынхан нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй болсон С.Эрдэнэтэй нь хамт сонгуульд оруулахыг л хүснэ. Эрх баригчдад АН-ыг хүчтэй лидерт аль болох өгүүлэхгүй байх тактик баримтална. Сая гэхэд л сайдын суудлаар хуураад хооронд нь баахан зодолдуулчихлаа.

Г.Лхагвадорж

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Улс төрчид ичих булчирхайгаа устгачихдаг байхаа Эрдэнэ гэхээр л хошного улайх юмаа.

  • З
    Зочин

    Эрдэнээс өөр хүн байгаа юм уу ер нь АН-д

  • З
    Зочин

    НАМЫНХАА ГЭРЧИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛИЙГ ЭРДНЭЭС ЭРТХЭН САЛГАЖ АВАХАА БОДОЦГООГООЧЭЭ

  • З
    Зочин

    ӨНӨӨ ҮЕД АРДЧИЛСАН НАМД ЭРДЭНЭ ДАРГААС ИЛҮҮ ЗАНГАРАГАТАЙ АЖИЛЛАХ УЛС ТӨРЧ АЛГА Л БАЙНА ШҮҮ ДЭЭ

  • З
    Зочин

    Аа яа яа Эрдэнэ удирдаж сонгуульд орвол АН сүнс сүг сүүдэргүй алга болох байх аа. Харамсалтай

  • Ү
    Үнэн

    Сүүлийн сонгуулиар С.Эрдэнэ 3 хүн өрсөлдсөн сонгуульд 4-т орж, цагаан хуудсанд ялагдсан. Улмаар сая тайзан дээрэ намынхандаа зодуулж, өнхөрсөн. Ийм хүн АН-ыг удирдан сонгуульд орвол нэг ч суудал авахгүй нь ойлгомжтой. Энэ бол АН сөнөж байгааг харуулж байна. Тэр нь ч дээр. Элбэгдорж, Бат-Үүл, С.Эрдэнэ, Баярцогт, Сайханбилэг, Алтанхуяг, Энхсайхан гээд л авилгалчдаас бүрдсэн АН гэх гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл устсан нь дээр.