Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Найман шарга“ зах дээр ам.доллар 3300 төгрөг давжээ
00

Монголбанкны өчигдрийн /2022.09.13 хаалтын ханш/ зарласан ханшаар нэг америк доллар 3,234 төгрөг байсан. Түүнчлэн евро 3,282 төгрөг байгаа бол ОХУ-ын рубль 53,71 төгрөг байна.
Харин Найман шарга валют арилжааны төвд ам.доллар 3,340 төгрөгт хүрчээ. Мөн евро 3,430 төгрөг, ОХУ-ын рубль 52.20 төгрөг тус тус байна.
Мөн оны эхний наймдугаар сарын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 2.7 тэрбум ам.доллар байгаа гэдгийг Төвбанк мэдээлсэн.
Монголбанкны "Зарласан ханш"-ийг валютын ханшийн хандлагын аливаа дохиолол, арилжаа хийх сонирхол илэрхийлсэн ханш гэж ойлгож болохгүй.



