Улаанбаатарт 10 хэм дулаан, бороогүй

Бусад
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 32 сек
10
legacy:2025/11/248022869_2799225843715451_2383268241140863343_nCopy.jpg

09-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтрэнэ, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR MAXWELL

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL .CH гэдэг. Би БИЛ РОТ ЭМНЭЛЭГ-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Органууд бидэнтэй цахим шуудангаар болон шууд холбогдоно уу. Имэйл: birothhospital@gmail.com Ямар програмын дугаар:+35795537941 Telegram: +35795537941 Viber: +35795537941 Хүндэтгэсэн Доктор MAXWELL. CH. (АДМИН) ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРГА.