Улсын хэмжээнд АИ-92 автобензин 24, А-80 автобензин 50 хоногийн нөөцтэй байна

Хоосон
Deegii
Унших: 1 мин
00
legacy:benzin klonk/штс/2.jpg

Улсын хэмжээнд 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 119,368 тн шатахууны нөөцтэй байгаагаас:

- А-80 автобензин 50 хоногийн,

- АИ-92 автобензин 24 хоногийн,

- АИ-95 автобензин 33 хоногийн,

- ДТ-26 хоногийн,

- Онгоцны түлшний 45 хоногийн нөөцтэй байна.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,232 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,486 тн, АИ-92 автобензин 18,182 тн буюу 19 хоногийн, АИ-95 автобензин 2,992 тн буюу 41 хоногийн, ДТ 36,371 тн буюу 33 хоногийн хэвийн нөөцтэй байна.