20 000 төгрөгийн бодит худалдан авалтын чадвар 5960 төгрөгтэй тэнцэж байна

Хоосон
Deegii
Унших: 1 мин
00
legacy:mungu/309077804_5676258389121840_4536205940197627739_n.jpg

Монголбанкнаас "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл"-ийг боловсруулж дууссан байна. Уг төслийг маргааш /2022.09.27/ Төвбанкнаас УИХ-д өргөн барих болсон талаар албаныхан мэдээллээ.

Түүнчлэн ирэх онд мөнгөн тэмдэгтийн бүтцэд өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тухайлбал манай улсад ашиглагдаж буй 11 төрлийн мөнгөн дэвсгэртээс 5 төгрөг болон 20 төгрөгийн дэвсгэрт хамгийн бага ашиглагддаг байна. Мөн 20 мянган төгрөгийн бодит худалдан авалтын чадварыг /инфляцаас хамааран/ өнөөгийн байдлаар тооцвол анх гүйлгээнд гарч байсан үеэс 70 хувиар буурчээ. Тодруулбал, 20 мянган төгрөгийн бодит худалдан авалтын чадвар анх 2006 онд гарч байсан үнээр 5960 төгрөгтэй тэнцэж байгаа юм.