ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал оюун билиг хурц болно

Бусад
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zurhai/зурхай.jpg

Өнөөдөр аргын тооллын 2022.10.06, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06:57-18:22

Үс засуулбал: Үс засуулахад оюун билиг хурц болно

Барилдлага: Үл зохилдохын барилдлагатай өдөр

-Билгийн тооллын шинийн 11, хар луу, тооно-22 од, суудал ус, мэнгэ 3 хөх, үл зохилдохын барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:57-18:22.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.

-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч нохой, үхэр, хонь, луу, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.

-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэхэд муу.