18 настай эмэгтэй 9 давхраас үсрэх гэж байжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (72).jpg

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт дээвэр дээрээс хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын хэлтэст 10.07-нд 01:00 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 01:05 цагт очиход 18 настай эмэгтэй Х нь 9 давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсан аж.

Улмаар онцгойгийн албан хаагчид аймгийн цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчтэй хамтран 13 минут ажиллаж ярилцаж тайвшруулан 01:18 цагт эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.