Ж.Бат-Эрдэнийн шүүгчээс татгалзсан гомдлыг МАРГААШ хэлэлцэнэ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:bat-erdene zandangin ah/279006887_680974803236054_7067975798949844373_n.jpg

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан байдаг. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ба шүүх уг асуудлыг аравдугаар сарын 7-нд хэлэлцэх байсан ч тэрбээр шүүгчээсээ татгалзсан юм. Тэгвэл Ж.Бат-Эрдэнийг түүний шүүгчээс татгалзсан гомдлыг өнөөдөр /2022.10.10/ товлогдсон байсан боловч шүүгч нар сургалттай тул маргааш хүртэл хойшилжээ.

Ташрамд дурдахад, Дарханы замын тендертэй холбоотой асуудлаар өнгөрсөн наймдугаар сараас хойш шалгаж эхэлсэн бөгөөд уг тендертэй холбоотойгоор төслийн 4 ажилтанг саатуулаад байгаа билээ.