38 настай эрэгтэй 67 настай эмэгтэйн хоолойг нь боож дээрэмдэхийг завджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Согтуурсан үедээ 67 настай эмэгтэйн хоолойг нь боож, дээрэмдэхийг завджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 10-ны өдрийн 19:34 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай ээжийн амыг дарж дээрэмдэхийг завдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад 38 настай, эрэгтэй “Н” гэгч нь согтуурсан үедээ 67 настай, эмэгтэй “Л” гэгчийг түлхэж унагаан, хоолойг нь боож дээрэмдэхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.