ЦЕГ: Урсгал сөрсөн “Ланд-200” автомашинд мөргүүлсэн 12 настай хоёр охины нэгнийх нь хөл хугарсан

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:ТЦА/Capture-1 (4).jpg

“Ланд-200” автомашины жолооч эсрэг урсгалаас орж долоон машин мөргөж, гарцаар гарч байсан 12 настай хүүхдийг гэмтээсэн хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 10-ны өдрийн 18:53 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг шалгахад Toyota Land Cruser автомашины жолооч 29 настай, эмэгтэй “М” гэгч нь Toyota Prius, Harrier, Nissan Qashqai маркийн автомашинуудыг мөргөж, явган зорчигч 12 настай, эмэгтэй “С” болон “Э” нарыг мөргөж гэмтээсэн ба явган зорчигч “С”-ийн хөл хугарсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Ланд 200 ын жолооч Хар тамхиныхаа тунг хэтрүүлчихсэн биз өөр яав л гэж энэ бол өнөөгийн ялзарсан хөгийн арчаагүй увиагүй ялгадас шиг хогын шаарын Капиталист нийгмийн үнэн төрх царай