Долоон машин мөргөсөн жолооч хар тамхи, согтууруулах ундаа хэрэглээгүй, хааз тоормосоо андуурчээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:ТЦА/Capture-1 (4).jpg

Өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ланд-200” автомашины жолооч эсрэг урсгалаас орж долоон машин мөргөж, гарцаар гарч байсан 12 настай хоёр хүүхдийг гэмтээсэн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн.

Осол гаргасан автомашины жолооч нь 29 настай эмэгтэй байсан бөгөөд тухайн үед хар тамхи, мансууруулах төрлийн болон согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогджээ. Харин осол гарахаас өмнө хөдөлгөөнд оролцож байгаад автомашин шүргэж, сандрахдаа тоормозоо гишгэх гэж андуурч хаазаа гишгэн эсрэг урсгал руу орсон байна.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ бол эмэгтэй болон хөгшин настай жолоочид тохиолддог үзэгдэл. Ингэлээ гээд ялаас мултрах ёсгүй.

  • З
    Зочин

    Хэн нотлохын хааз тоормоз андуурна гэж юу байхав дээ худлаа шаах юм