Тээврийн хэрэгслийнх нь тэвш өндөр хүчдэлийн утсанд хүрсний улмаас жолооч цахилгаанд цохиулж нас баржээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 11-ний өдрийн 14:38 цагт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Өндөр хүчдэлийн шонгийн цахилгааны утсанд өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлтэй хүрч хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай 44 настай, эрэгтэй “Б” нь LGMG-1117D маркийн өөрөө буулгагч /механизм/-ийг жолоодож явахад өндөр хүчдэлийн утсанд механизмын өргөгч тэвш хүрсний улмаас цахилгаанд цохиулж нас барсан хэргийг тус аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.