11 настай охины гар утсыг хулгайлж зугтсан 32 настай эрэгтэйг илрүүлжээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:4 gishuun tudgelzuulne/8  4/tsagdaa.jpg

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 13-ны 07 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Автобусны буудал дээрээс халааснаасаа гар утсаа алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шалгахад 11 настай эмэгтэй “Х”-ийн гар утсыг 32 настай эрэгтэй “А” нь халааснаас нь хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.