Бугын цусан эвэр тээвэрлэж явсан иргэдийг илрүүлжээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ"-ний тухай захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнгөрөгч долоо хоногт Налайх дүүргийн 5 дугаар хорооны постод хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн.

Энэ үеэр Ланд круйзер-80 маркийн авто машиныг шалгахад иргэн Х, Н нар 1 ширхэг бугын цусан эвэр тээвэрлэн явсныг илрүүлэн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан юм.