Ч.Ундрам: Бид амьдралаа шүүхээр биш бидний туулсан амьдралыг мэдэхгүй олон нийтээр шүүлгэх болсондоо харамсаж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 7 сек
90
legacy:2025/09/1bc560bc3c936794652340ec60d0e863.jpg

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлтэй холбоотой асуудал цахим орчинд цацагдаад байна. Түүний нөхөр Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрамын согтуу байгаа бичлэгийг олон нийтэд дэлгэж, мөн гэр бүлдээ үүсээд буй асуудлыг дэлгэрэнгүй бичсэн байдаг.

Харин уг асуудалд УИХ-ын гишүүн Ч.Ундрам дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "15 жил ханилсан хань, 2 хүүхдийн маань эцэг худал түүх зохиож, гэр бүлийн хүрээнд гарсан асуудлыг олон нийтэд цацсан байгааг олж үзээд хэлэх үг олдохгүй байна.

Юун түрүүнд зөвхөн манай гэр бүлд төрснөөс өөр буруугүй 2 хүүхдээсээ уучлал хүсмээр байна. Ээж нь та нарыгаа бүх зүйлээс хамгаалж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсдэг. Гэвч чадсангүй. Уучлаарай.

Төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүртэл надтай хамт баярлах үед нь баярлаж, зовох үед нь зовж ирсэн эцэг, эхээсээ уучлал хүсье. Бид бусад хосын нэгэн адил алдах үедээ алдаж, баярлах үедээ баярлан амьдарч ирсэн. Гэвч өөрсдийн амьдралаа бид өөрсдөө биш Монгол Улсын шүүхээр, бидний туулсан амьдралыг мэдэхгүй олон нийтээр шүүлгэх болсондоо харамсаж байна.

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл хүлээлгэн сонгосон иргэд сонгогчдоосоо уучлал хүсье. Миний үндсэн ажлаас илүү гэр бүлийн асуудал, хувийн амьдрал олон нийтийн анхааралд өртөж, маргаан мэтгэлцээний бай болсондоо та бүхнээсээ уучлал хүсье.

Салалтанд эртнээс бэлдэж, гэртээ камер байрлуулж сүүлийн жилүүдэд бичлэг хийж, түүнийгээ хэзээ хаана ямар байдлаар ашиглахаа сайтар төлөвлөнө чинээ санасангүй. Та бүхний нүдэнд УИХ гишүүн гэж харагддаг боловч гэртээ очоод би хүний хань, хүүхдийн ээж. Уурлахдаа уурлаж, баярлахдаа баярлаж явдаг жирийн нэг эмэгтэй. Гэхдээ энэ бүх зүйл миний бухимдлыг зөвтгөх шалтгаан болохгүй. Яагаад ингэж уурладаг, юунд бухимддаг шалтгааныг энд бичих шаардлагагүй болов уу. Учир нь хүний хувийн амьдрал хувийнх л байх ёстой гэж боддог.

Наранцацралтаа чи бид хоёр маргаж болно, салж ч болно. Гэхдээ биднийг үүрд гагнасан 2 хүүхэд маань бий шүү. Нэхэмжилсэн эд зүйлийг чинь өгч болно. Гэхдээ ганц л зүйл гуймаар байна. Хүүхдүүдээ бод. Тэд өсч том болж байгаа. Айлын хүүхэдтэй үерхэж найзлана, нэг өдөр гэр бүл ч болно. Тэр үед чиний энэ бүх үйлдэл, хүүхдийн маань амьдралд арилашгүй толбо болно гэдгээс хамгийн их санаа зовж байна. Тийм учраас би хувийн асуудлаа дэлгэж бичихгүй. Эрх мэдэл, эд хөрөнгө үүрдийнх биш. Үүнийг чамайг ойлгох ухамсартай хүн учраас бичиж байгаа юм шүү.

Удахгүй болох шүүх хуралд нотлох баримтаа үзүүлнэ. Түүний дараа шаардлагатай бол олон нийтэд мэдээлэл өгч болох ч хувийн амьдрал хувьдаа байх нь зөв гэж үзэж байгааг ойлгож, хүлээж авахыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье" хэмээжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • A
    asdf

    jarvaisan banzal gichii

  • З
    Зочин

    jarvaisan banzal gichii

  • З
    Зочин

    Ulsiin ikh khurlaas yavj daraagiin alkham bolokh ooriigoo tan.j baga ch boltugai ukhamsar suuj buyan yildej nyglee naminchilsan zov zamdaa..Yaaj tymniig toloolj jyjiglej am.drakh ve dee bysgyi ...Busdad surgamj bolood ongoroosei doo...Olon nyyrtei, yavdaltai, buukh gazar tsagaa medekhgyi yavaa deedes ikh bii dee

  • Z
    Zochin

    Ulsiin ikh khurlaas yavj daraagiin alkham bolokh ooriigoo tan.j baga ch boltugai ukhamsar suuj buyan yildej nyglee naminchilsan zov zamdaa..Yaaj tymniig toloolj jyjiglej am.drakh ve dee bysgyi ...Busdad surgamj bolood ongoroosei doo...Olon nyyrtei, yavdaltai, buukh gazar tsagaa medekhgyi yavaa deedes ikh bii dee

  • З
    Зочин

    Yanhan

  • З
    Зочин

    Би суучихъя

  • Н
    Нараа

    Хүний хань аргаа бараад л олон нийтэд хандаж байна.Эрх мэдэл мөнгө хүнийг эвддэг.Би нь наад амьдралыг чинь биёэрээ тууллаа.Яасан мунаг мунхаг гэхээрээ гэртээ заваардаг юм бэ.Арай л дээрэлхүү хүн байна.Түй ч ёс суртахуун алга толгой чинь олгой болж. Яахаараа архи ууж зугаа цэнгэл хөөцөлддөг юм? Энэ ядарсан олныхоо төлөө зав зайгүй л биё сэтгэл оюунаа зориулмаар юм. АРД ОЛОН ЧИНЬ ӨВЧИН ЭМГЭГ ӨР ШИРЭГДЭЭ ТУЙЛДААД ИНЭЭХ ИХДЭХ УЙЛАХ БАГАДАХ ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ДООШОО ГАЗАР ХАТУУ ТАРТАГТАА ТУЛНА ГЭЭЧ БОЛЖ БАЙНАА.ИЙМ ИХ БАЙЯЛАГТАЙ МӨРТЛӨӨ ЯДУУ АМЬДРАХ ҮЙЛТЭЙ УЛС ЮМ.НААД ХОРМОЙ ХОТОО ХУМЬЖ ЯВ.ЭМС САДАРЛАВАЛ УЛС МӨХНӨ ГЭЖ ХЭН ХЭЛЛЭЭ.ТҮЙ ЧОРТ МАШ УРАМ ХУГАРЧИХЛАА.НӨХРИЙГ ЧИНЬ ОЙЛГОЖ ДЭМЖИЖ БАЙНА.ХАЙРАН ҮРСҮҮД

  • З
    Зочин

    Нөхөртөө ингэж бэлдэхээс өөр сонголт үлдээгээгүй өөртөө гомд. Аргаа барсан хүний л үйлдэл шдээ. Нийт масс болхоор эхнэр нөхрийн хэрүүл үүсхээр эхнэрийг хамгаалж нөхрийг муулдаг хандлагатай байхад энэ нь шиг хэл амтай, нөлөөтэй эхнэрийн эсрэг баримттай л үзэхгүй бол барахгүй. Дураараа дургиж болно гэж бодсон авгайн амыг нь ар дээрээ гартал алгадсан нөхөрт баяр хүргэе.

  • З
    Зочин

    МУИС-ийн Заяабаатар бол завхай зайдан.