Х.Ганхуяг: Нүүрсний хулгайн голлох дүн Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
110
legacy:Hassuuriin ganhuyag/277825592_247764977531814_97157488027357918_n.jpg

Нүүрсний хулгайн асуудал олон нийтийн анхаарлыг татаж, нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан залуучуудын жагсаал 7 дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл нүүрсний хулгайтай холбоотой УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Нүүрсний хулгайн голлох дүн Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгатай хамааралтай гэдгийг би ч бас шууд л хэлье... Бидний хайгаад байгаа 44 их наядын нүүрс хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Үүнд: алдагдсан нүүрс ч байгаа, үнийн зөрүү, тээврийн хохирол, нууц гэрээ /оффтейк/ гээд олон зүйлээс бүрдэнэ.

Хамгийн гол нь манай улс өнгөрсөн олон жилүүдэд нүүрсээ төмөр замаар биш машинаар зөөж байсан. Ковидын жилүүдэд тээврийн үнэ бүр тэнгэрт хадсан. 1 тонн нүүрсийг 30 км газарт 400 доллароор зөөж байсан гэдгийг сая хэлэлцүүлэг дээр гишүүд хэлж байна. Энэ үнэн.

Төмөр замаар танк орж ирнэ гээд гацааж байсан түүхтэй хүн шүү дээ экс ерөнхийлөгч...

Жич: Намайг нүүрсний хулгайд хамааралтай юу гэж БГД-ээс сонгосон сонгогч асууж байсан. Би хамааралгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье.." гэлээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энэ нөхрийг жагсаалд оролцож байгаа хүмүүсийн өмнө дуудаж гаргах хэрэгтэй. Мэдэж байгаа баримтаа сошиалар биш, ард түмний өмнө гарч хэлв мөн ЖДҮ-гээ төл, шоронд байх ёстой нөхөр

  • З
    Зочин

    Бид хулгайчийг хайх хэрэггүй боллоо. Чи ихтэй багатай нь мэдэж байгаа юм байна ш дээ. Хүмүүсийг хөлдөөж яанав дээ. Энэ хүү чинь их зоримог ухаантай золиг байна. Маргааш олны дунд наад үгээ хэлмээр байна

    Нүүрсний хамгийн том хулгайч, улсаасаа баян луйварчин, төлбөрт жагсаалыг дэлхийд байхгүй хар бохир аргаар зохион байгуулахдаа мэргэшсэн Жанхууг баривчилж байж 2008 оноос хойшхи бүх том хулгай, луйвар, илрэх болно!!! Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Занданшатар гурав Жанхуутай түрийвч нэгтэй биш л бол нэн даруй Жанхууг баривчил!!!

  • Ж
    ЖЕНКО

    ГӨЛИИСӨН ХУЛГАЙЧ ЧИНЬ ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙ ХАРЫГ ГАЙХАЛЦААД ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ НЬ ЭЭ!!!!

  • A
    asd

    zolbin nogoon nohoi min chamtai Hugjliin bank hamaatai shuu muu luivarchin min

  • Z
    z

    ЭНЭ золбин нөхөр хөгжлийн банкны төнгөө төл.

  • З
    Зочин

    Хулгайч аа Хөгжлийн банкны хулгайгаа тайлбарла

  • Y
    Yunaas aigaad bgain

    Bariad horiocheeee