“Богдхан“ төмөр замын төслийг 2.3 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх гэрээг “МАШ НУУЦ“ зэрэглэлд багтаасан байжээ

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Ganhuyag ETT/Ganhuyg.jpg

Засгийн газар өнгөрөгч Баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбогдох төрийн нууцын зэрэглэлтэй есөн оффтейк гэрээг ил болгосон. Эдгээр дунд "Богдхан" төмөр замын төслийн суурь бүтцийн барилга угсралтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх "Тавантолгой төмөр зам" ХХК-тай байгуулсан гэрээг "МАШ НУУЦ" зэрэглэлд багтаасан байжээ.

Тодруулбал, “Богдхан” төмөр замын шугам нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм. Төслийн суурь бүтцийн барилга угсралтын бүтээн байгуулалтын ажлыг Засгийн газрын тогтоол ёсоор "Эрдэнэс Тавантолгой" ХК санхүүжүүлэхээр гэрээнд тусгагдсан байдаг. Ингэхдээ нийт санхүүжилтэд 670,2 сая ам доллар шаардлагатай хэмээн тусгагдсан. Энэ нь өнөөгийн ханшаар 2.3 их наяд орчим төгрөг болно.

legacy:yanjaa/aaa.PNG

Өөрөөр хэлбэл, "Тавантолгой төмөр зам" ХХК 144.9 км бүхий "Богдхан" төмөр замын төслийн км тутамд 16 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн тусгасан эл гэрээг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ын Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар үзэглэжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ЭНЭ ЖЕНКО ЁСТОЙ ХУЛГАЙЧДЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ БОЛЖЭЭ. АНХ ЦЭВЭР БИЗНЕС ХИЙЖ УЛСТӨРД ОРСОН ТӨРӨӨС НЭГЧ ТЕНДЕР АВЧ БАЙГААГҮЙ ЦАГААН МӨРТӨӨ ХҮН ГЭЖ ХАРЖ БАЙСАН ЁСТОЙ АЛДСАН ХУГАЦААНАА НӨХӨЖ БАЙГАА ЮМ ШИГ МАШ ТОМ ХУЛГАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ГОЛОМТЫН БАЯСГАЛАНГААР ДАМЖУУЛАН ИХ ТОМ ХУЛГАЙГ ХИЙХЭЭР БАЙЖ ДЭЭ,ХАНГИ МАНДЛЫГ ДЭЛГЭРСАЙХАН 400 САЯ АМДОЛЛАРААР БАРЬЖ БАЙХАД ТИЙ ХЭМЖЭЭНИЙ УРТТАЙ ГАЗРЫГ 3 ДАХИН ИХ ҮНЭ БУЮУ 1,2 ТЭРБУМ ДОЛЛАРААР БАРИУЛААД ТЭР ҮНЭЭ ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСИЙГ ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ЗАРЖ БУЙ ҮНЭЭС ХЯМД ҮНЭЭР ӨГӨӨД ДУУССАН БАЙХ ЮМ ШИНЭ ТӨМӨР ЗАМЫГ БАРАГ 7 ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ТАВИХААР ГЭРЭЭ ХИЙСЭН БАЙНА ЁСТОЙ Л ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛДГЭЭР ТҮҮНД ХУЛГАЙЧ НАРЫН Л БАГ БИЧ ГЭДЭГ ҮНЭН ЮМ БАЙНА.