БАРЬЦ АЛДСАН 4 ЦАГИЙН БАЙЦААЛТ: Х.Баттулга ҮАБЗ-ийн зөвлөмжийн талаар У.Хүрэлсүхийг зөвшөөрвөл ЯРИНА гэжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 23 сек
180
legacy:Battulga Erunhiiluch/Battulga/Battulga Euk zugtaw.jpg

Гэрэл зургийг mpa.mn/ Edited by UBN.MN

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гадагшаа явсан дуулиан тасраагүй байна. Эргэн тойрныхон болон хуулийнхан гадагшаа эмчилгээнд явсан гэж буй бол зарим улстөрчид түүнийг нүүрсний хэргээсээ болоод зугтчихлаа гэлцэж байна. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар экс Ерөнхийлөгчийн АТГ-т өгсөн мэдүүлэг болон байцаалтын үеэр өрнөсөн зарим зүйлсийг сонсохоор магадгүй түүнийг зугтсан байж болзошгүй гэх бодол эргэлзээгүй төрж эхэллээ.

Барьц алдсан 4 цагийн байцаалт

Тэрбээр, АТГ-т өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2022.12.15/ мэдүүлэг өгсөн. Дөрвөн цагийн турш өгсөн түүний мэдүүлэгт сонирхол татахуйц хэд хэдэн зүйлс байсан аж.

Тодруулбал, мөрдөн байцаагч нь Зүүнбаян төмөр замын гэрээ үзүүлж хөрс хуулалт, туслан гүйцэтгэгчийн талаар асуухад ихэд барьц алдан “Та нар ер нь яах гээд байна аа” хэмээн уурлаж, нэлээдгүй бухимдсан байна.

Яллагдагчаар татах тогтоол хараад шууд АТГ-аас гарч явжээ

Мөн байцаалтын явцад өөрийг нь яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахад мань эр эсэргүүцэн шууд гарч оджээ. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрийн тусгай хамгаалалт буугаагүй. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татсан прокурорын тогтоол гарсан ч цагдан хорих болон хилийн хориг тавих шийдвэрийг шүүх гаргаагүй байхад түүний биед хүрч, саатуулах нь хуулиар хориотой гэсэн үг.

Гэвч үүнийг Х.Баттулга хүсээгүй тул шуудхан гарч оджээ. Нэгэнт нүүрсний хэргээр асуудал үүсэх нь ойлгомжтой болсон тул экс Ерөнхийлөгч маань бүтэн сайн өдрийн /2022.12.18/ өглөө Солонгос руу ниссэн байна.

Прокурор яллагдагчаар татаж, хилийн хориг тавихаас урьтаж Солонгос нисэв

Учир нь АТГ-ын мөрдөгч түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулснаас хойш цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтээ шүүхээр гаргуулна. Энэ ажиллагаа нь байцаалт авсан өдрийнхөө маргааш буюу баасан гарагаас эхэлж, даваа гараг гэхэд албажих байсан гэсэн үг. Нэгэнт яллагдагчаар татсан бол тогтоолыг нь танилцуулж, 24 цагийн дотор дуудан ирүүлэх арга хэмжээ аваад, хэрэв ирэхгүй бол албадан саатуулдаг билээ. Өөрөөр хэлбэл, ням гарагт л Монголоос гарах нь Х.Баттулгын хувьд алтан боломж байсан гэсэн үг.

Үгүй бол хуулийнхан дээр дурдсан байдлаар ажиллагаа явуулчихвал хилийн хоригт орох байсан юм. Хилийн хориг болон саатуулах зэрэг нь Үндсэн хуулиар олгогдсон хүний суурь эрхийг хязгаарлах үйлдэл учраас заавал шүүхээр орох шаардлагатай байдаг. Тиймээс экс Ерөнхийлөгч Х.Баттулга жинхэнээсээ асуудал үүсэхээс өмнө амжиж, гадагшаа явсан гэдэг нь үнэний ортой бололтой. Ингээд Х.Баттулга явсан тул өчигдөр “Бодь”-ийн Д.Баясгалан санд, мэнд үсрэн гарч ирж хэвлэлийнхэнд мэдэгдэл, тайлбар өглөө. Х.Баттулга нэгэнт явсан тул одоо арьсаа хамгаалах нь түүнд нэн чухал алхам юм.

“ҮАБЗ-ийн зөвлөмжийн талаар У.Хүрэлсүхийг зөвшөөрвөл байцаалт өгнө" гэж мэдүүлжээ

Мөн байцаалтын үеэр ҮАБЗ-ийн зөвлөмжийн талаар асууж, тодруулахад “Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвшөөрвөл зөвлөмжтэй холбоотой байцаалтаа үнэн зөвөөр нь өгөхөд бэлэн” гэж мэдүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Сануулахад, ҮАБЗ-ийн дагуу ТЕГ-аас төмөр замын бүтээн байгуулалтыг нууцад авах саналыг боловсруулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үеийн Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулсан байдаг билээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    Od

    Mongoliin Ard Tumeer - Toglood Doog Tohuuraad Ulandaa gishgeed duusan !!! ( Hero - Baatar , Oyun - Erdene , Battulga, Zandanshatar , Hyrelsyh , ) Ed Nar duusan !

    Tengteed Baigaarai - !!! Ene buh yum Hudlaa jujiglell - shyy ! ( Hero - Baatar , Oyun - Erdene , Battulga , Zandanshatar , Hyrelsyh ) - Neg Komleks Neg Nabornii Hymuus shyy de !!! Ynen iineedemtei Ene buh yum shaal. Hudlaa bolno !!!

  • И
    ИРГЭН

    Үүний өмнөх олон хэрэгтнүүд бий түүнийг сэргээхэд яллагдагчаар татсан МАТЕРИАЛЫГ үндэслээд хилийн хориг тавьж болох нөхцлийг АШИГЛААГҮЙ гарын хүн ер прокурор ЖАРГАЛСАЙХАНД ХАМАГ УЧИР БАЙГАА ШҮҮХ ПРОКУРОРЫГ АРИУСГАХРҮЙ БОЛ ХЭТЭРЛЭЭ ЖАГСААЛЫН АГУУЛГА ТИЙШ ХАНДДАР ЗӨВ САЙН ШААРД

  • З
    Зочин

    Ямар ч хүний хийсэн нүгэл нүдээрээ гарна гэж өвгөчүүд ярьдаг байсансан

  • З
    Зориг

    Ерөнхийлөгч МААНЬ гээд үнэн далдага бичих юмаа та нар

  • З
    Зориг

    Ерөнхийлөгч МААНЬ гээд үнэн далдага бичих юмаа та нар

  • З
    Зочин

    Монгол ялсангүй жонхуугаар толгойлуулсан жунгаа ялжээ монголын эх оронч сонгогчид оо

  • 1
    111

    ингээд толгойноосоо эхлээд идэж,нууж эхэлсэн нь тодорхой юм биш үү

  • Г
    гийчин

    Хүрэлсүх, Занданшатар, Баттулга 3 сууж байгаад нууцад оруулна шүү дээ. Хүрэлсүхийн ЭРХ ШАР гэдэг нүүрс зөөдөг, дугаар харгалзахгүй хилээр орж гардаг том машинууд үүнийг илтгэнэ. Нүүрсний хэрэг замхрах шатандаа орлоо

  • З
    Зочин

    Хүрэлсүх яалтчгүй холбоотой болчихоод л байгаа юм даа

  • З
    Зочин

    Хүрэлсүх яалтчгүй холбоотой болчихоод л байгаа юм даа