ЧУУЛГАН: “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/75f32c22-363e-4ff3-ab62-6df69a8b40b0.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас товлогдоод байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/

Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох