ШУУРХАЙ: Маргааш цахимаар хуралдах МАН-ын Бага хурлаар ГЕНСЕКИЙН асуудал хэлэлцэхгүй

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
50
legacy:2025/12/321993661_3283549355218637_330439438169527592_n.jpg

МАН-ын Бага хурал энэ сарын 6-нд хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Тэгвэл Бага хурлаа энэ сарын 30-нд буюу маргааш цахимаар хуралдуулахаар товложээ.

Хурал 14.00 цагт эхлэх бөгөөд хуралдаанаар энэ сарын 6-нд хэлэлцэх байсан асуудлууд багтжээ. Тодруулбал, баярын мэндчилгээ, даргын илтгэл, тайлан зэргийг сонсох юм байна.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар ГЕНСЕКИЙН асуудал хэлэлцэхгүй аж.

Г.Лхагвадорж