ШУУРХАЙ: Маргааш Г.Тэмүүлэнг Боомтын сайдаар, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, Ц.Даваасүрэн Барилгын сайдаар томилно

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
140
legacy:oyuk shine zasag/Shine saiduud.jpg

UBN.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүндээ өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр өөрчлөлт оруулж, зарим сайдуудаа явуулж, заримыг нь шинээр томилсон билээ.

Тэгвэл Засгийн газрын шинэ бүтцийн дагуу Боомтын сайдын томилгоо албан ёсоор хүлээгдэж байсан. Мөн улс төрийн хүрээнд Боомтын сайдын томилгооноос гадна Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын сайдуудын томилгоо явна гэж яригдаж буй талаар бид мэдээлсэн.

Тэгвэл сурвалжийн мэдээлж буйгаар маргаашдаа багтаж МАН-ынхан Засгийн газрын гишүүдээ томилохоор болжээ. Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилохоор МАН-ын дарга нар ойлголцжээ.

Маргааш эхний ээлжинд Удирдах зөвлөлийн хурал зарлаж эдгээр сайдуудын томилгоог яриад улмаар Ерөнхий сайд захирамж гаргаж томилох аж. Ингээд үдээс хойшхи чуулганы хуралдаанд оруулж тангараг өргүүлэх юм байна.

Мөн эдгээр гурван сайдтай хамт өнгөрсөн 11 дүгээр сард Төсвийн тухай хуулийн хүрээнд Шадар сайдаар томилогдсон Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мөн УИХ-д тангараг өргөнө.

Г.Лхагвадорж

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    ЭМЯ

    Чинзориг сайд болж байгаад баяр хүргье. Сайн ажлаарай. 2 тэнэг пацаан сайд самарч самарч явлаа, хүнд байдал угтаж байгаа даа. 50 наснаас доош хүнийг сайдад сонгох нь маш буруу гэдгийг бид салбараараа харлаа. Залуу хүмүүс шунал нь дуусаагүй, төлөвшөөгүй, бүүр сүүлийх нь ээжтэйгээ нийлж байгаад салбарыг минь цөлөмлөө шдээ

  • М
    Ман-ынхан

    одоо дэд даргаа хурдан томилж ажлаа шуурхайлаарай

  • Z
    Zochin

    Ганзоригийн хүүд төр ямар өртэй юм бэ?

  • Z
    Zochin

    Ганзоригийн хүүд төр ямар өртэй юм бэ?

  • Z
    Zochin

    Ганзоригийн хүүд төр ямар өртэй юм бэ?

  • Z
    Zochin

    Ганзоригийн хүүд төр ямар өртэй юм бэ?

  • З
    Зочин

    Бүгд л өөрчлөгдөх огцрох болзол нь бүрдсэн ш дээ гол өөрчлөх ёстой баймаар хүнээ яаралтай өөрчлөөч монгол хүнд балагтай нөхөр байгаа даа

  • З
    Зочин

    Хүрэлбаатар нүүрсний хулгайг эхэлсэн. Хотгор шанагын уурхайг тэр чигээр нь зарсан нөхөр одоо дарга болоод дэвшээд байх юм даа.

  • З
    Зочин

    Хулгайч авилгачин Ганзоригийн хүүг боомтын сайдаар томилох гэж байгаа юмуу. Аавд нь Эрдэнэтээ өгөөд яалаа. Мартсан юм байхдаа. Одоо хаалганыхаа түлхүүрийг хэний гарт өгч байнаа. ЖДҮг бас мартсан уу.

  • З
    Зочин

    Даваасүрэн хамаагүй дээр

  • З
    Зочин

    Тун давгүй томилгоо байна

  • Э
    Энхээ

    Даваасүрэн маш муу хүн хүний муугаар хооллож амьдардаг залуу

  • З
    Зочин

    Дэмжиж байна

  • З
    ЗОЧИН

    нүүрсний асуудал мартагдсан уу? гол асуудлаа орхичихоод аар саар юи хөөцөлдөөд ард түмний дургүйг хүргэх бий дээ