​​​​​​​Ерөнхий сайд “Шүүх дээр хэрэг удаагаад байгаа шүүгчдийн авлигын асуудлыг ДЭЛБЭЛНЭ“ гэж Ерөнхий шүүгчтэй МУУДАЛЦЖЭЭ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 24 сек
210
legacy:deed shuuh/Deed shuuh-1.jpg

UBN.MN

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний хоёр өдрийн сонсголоос зээл олголтын процесс болон зээлийн авсан аж ахуйн нэгжүүд зориулалтын бусаар хэрхэн зарцуулж байсныг баримтаар харж байна. Энэ сонсголтой зэрэгцээд Хөгжлийн банкны 87 хүний хэрэг шүүх рүү шилжлээ.

Одоо шүүхийг хэрхэн үнэн зөв, шударга, гол нь шуурхай ажиллахыг хамтдаа харах л үлдээд байгаа юм. Юун түрүүнд шүүх хурлуудыг хэвлэл олон нийтэд нээлттэй байдлаар явуулахыг шүүхээс шаардах нь зүйтэй.

Үнэндээ энэ олон авлига, хулгайн асуудалд хуулийн байгууллагуудад итгэхэд хүнд, бас бэрх байна. Хамгийн сүүлд гэхэд л Хөгжлийн банкны хэргээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний, түүний дор хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Ренчиндорж гурвын хэргийг "суйлчихсан" байх жишээний.

Үүнийгээ прокурорын байгууллагаас АТГ руугаа чихэж байна лээ. Ер нь хуулийнхны гаргасан гол нугалаа нь Хөгжлийн банкны хэргүүдийг нэгдсэн журмаар “боогоод” шийдэхгүй тус тусад нь ялгаж хэрэг үүсгэсэн нь иймэрхүү тусгаарлах, үлдээх боломжийг үлдээж буй юм. Зөвхөн энэ кейс л Хөгжлийн банк болон бусад авлига албан тушаалын хэргүүдийг хууль, шүүхийнхэн хэрхэн шалгаж, шийдвэрлэх вэ гэдэгт эргэлзээ яалтчгүй үгүй төрж байна.

Тэгвэл эх сурвалж өөр нэг ноцтой байж болохуйц үйл явцын талаарх мэдээллийг мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд шүүхэд шилжүүлсэн хэргүүдийг явуулахгүй удааж буй асуудлаар Ерөнхий сайд болон УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар ам муруйжээ. Утсаар ярилцсан уг яриа нэлээд ширүүхэн болж өнгөрсөн бөгөөд Ерөнхий сайд “Хэрвээ шүүхэд шилжсэн хэргүүдийг энэ мэтээр удааж, цаг алдуулаад байвал чамайг өөрийг чинь шалгана. Шүүгч нарын авлигын асуудлыг би дэлбэлнэ шүү” гэжээ.

Мөн “Д.Ганзориг шүүгчид хандаж прокуророос шилжүүлсэн хэргүүдийг хуулийн хүрээнд хурдан шийдэхгүй бол чамтай нэгийгээ үзнэ шүү” гэх агуулгыг хэлжээ.

Магадгүй энэ ярианы араас чухам ямар үйл явц өрнөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч шүүхийн шатанд хэрэг шийдвэрлэлт удвал асуудал улам хурцдах нь ойлгомжтой болж байх шиг байна. Сануулахад, Д.Ганзоригийг 2020 онд экс Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилж байсан билээ.

Мөн Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч хоёрын хооронд өрнөсөн маргааны маргааш Д.Ганзориг ЕТГ-ын дарга Я.Содбаатар нартай уулзсан гэх мэдээлэл байна.

Одоогийн байдлаар Эрдэнэтийн 49 хувийн хэргийг шийдэхгүй явсан хэвээрээ байна. Дээр нь нэмээд Хөгжлийн банкны хэргүүд шүүх рүү шилжсэн. Араас нь төмөр зам, нүүрсний хэрэгт холбогдох хэргүүд шилжинэ. Энэ бүхнийг цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэхгүй бол шүүх эргээд асуудалд орох нь гарцаагүй.

Ганцхан жишээ дурдахад, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн Б.Отгочулуу нарын хэргийг гурван шатны шүүхээр таван жилийн турш эргүүлж, тойруулж байгаад эцсийн мөчит 2021 оны 11 дүгээр сард цагаатгасан билээ. Шалтгаан нь буруутгагдаж буй зүйл ангиуд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар шийдсэн. Шүүх хэрвээ ингэж процессыг удаагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахгүй байх байв.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй болгож хугацаа тогтоохгүйгээр хэргүүдийг бодитой нухацтай тодорхой хугацаанд гүйцэтгэж байхаар шийдвэр журмыг тогтооё. Тэгэхгүй бол хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр ял завших, хэргийг үгүй болгох үйлдлүүд гаарч бна.

  • З
    Зочин

    Шүүх Оюукийн их сургууль төгссөн байдлыг шалгаач

  • З
    Зочин

    Шүүгч нөлөөлдийн мэдүүлэг бичээд Оюукийг шүүхэд өгөөч

  • G
    Gerel

    Би бол дэмжиж байна тийм шүүгч нар байна хэрэгээ шийдэхгүй ашиг сонирхолтой бгд байна

  • И
    Иргэн

    Оюук өөрөө хууль ноцтой зөрчжээ. ЕС шүүхэд нөлөөлөх гэж оролдох чинь өөрөө гэмт хэрэг

    • I
      Irgen

      Yag unen

  • З
    Зочин

    Shuud delbeleech

  • З
    Зочин

    Е сайд дээд шүүхийг дэлбэлэх бөмбөг хадгалж байгаа гэхээр шударга хууль монгол даяар алга юм бна!!!!

  • И
    Иргэн

    Хамаг булхай муу бүхэн дээд шүүх дээр л байгаа шүүдээ. Байнга хор найруулаастай энэ хэдэн шүүгчид. Намайг хэн хэлхэв гээд бүүр оодорчихсон.

  • З
    Зочин

    Шүүх прокурор АТГ - г шахахад ард түмний хүч дутахд бгаа м биш үү. Эдгээр бгуудлллагын гадаа л жагсах хэрэгтэй пм биш үү. Хаварч боллоо.

  • З
    Зочин

    италичууд мафийн толгойлогчийг 30 жил хайж, нүүрэндээ 2 удаа пластик мэс засал хийлгэж дүрсээ өөрчилөөд байхад ч бариад байхад манайх гэж улс 5 жил шүүхийн үүдэнд суулгаад , шүүгчид нь хахууль авч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэг хаадаг нь буруу. манай өвөг дээдэс хэрэг хуучирдаггүй гэж ярилцдаг байх шүү

  • З
    Зочин

    Шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэх хэрэгтэй ингэхийн тулд АНУ н шүүхээс эрх зүйн туслалцаа хүсэж тэднээр шүүлгэх …

  • З
    Зочин

    eрөнхий сайд Л.Оуэнэрдэнэ шүүгч нарын авилгалын хэргийг ямар ч барьцаа тохироогүйгээр хууль хяналтын байгуулгад мэдээллэх иргэ

  • З
    зочин

    төр засагтай бш ШП той сайн тэмцэх нь чухал шүү Баттулгаын томилсон шүүгчидыг хугцаа хамаарахгүй солих хэрэгтй юм бшүү тэгэхгүй бол асуудал шиийдэгдэхгүй бна

  • З
    Зочин

    LALRIN hudaldagdsan shuugchidiig zailuulj baij avilgal alban tushaalin hereg shiidegdene.

  • М
    Монгол

    Шүүгч авилга авсан нь мэдэгдсэн тогтоогдсон бол зайлуулах хэрэгтэй. Хэрэг удааширч байгаа бол асуудал байнаа л гэсэн үг биш үү!

  • Z
    zochin

    Шүүгчийг заналхийлж болдог уу

    • З
      Зочин

      Яаж заналхийлсэн юм бол доо хэргийг яагаад шийдэхгүй цагаатгах өмөөрөх юмаа олж өмөөр мал вэ

  • З
    Зочин

    ОЮУНЭРДЭНЭ хууль шүүхийн асуудлыг шийдвэрлэхэд оролцоод ерөнхий сайдаар өөр чадалтай эдийн засагч хүн тавимаар байна

  • З
    Зочин

    Монголын нэг номерын хулгайч нь Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтай, хулгайчийн томилсон шүүгч нар хэн байх нь ойлгомжтой

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan hovdiin hogiin hulgaich