ШУУД: АН-ын даргыг сонгох ҮБХ-ны хурал 54.5 хувийн ирцтэй эхэллээ

Хоосон
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ан үбх/325260194_667240521845267_4208281945919484747_n.jpg

Сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд хагарал бутралтай байгаа АН сүүлийн үед эвлэрлийн ажлыг эрчимтэй зохион байгуулж буй. Энэ хүрээнд энэ сарын 13-нд ҮБХ-гоо хуралдуулж, хуралдаанд 491 гишүүдээс 314 гишүүн оролцсон юм. Улмаар хурлаараа намын даргыг сонгох журмаа эцэслэн баталж, Их хурлын товоо гаргасан байдаг.

Энэ дагуу яг одоо ҮБХ-ны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нэр дэвшигчдийг бүртгэн авч олонхийн санал авсан нэр дэвшигчийг 13.00 цагт зохион байгуулагдах намын Их хурлаараа батламжлах аж. Ирц 54.5 хувьтай байна.

АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын гишүүн Лу.Гантөмөр, С.Баярцогт, З.Нарантуяа нар албан ёсоор нэр дэвшиж байгаа юм.