С.Эрдэнэ АН-ын даргын сунгааг зарлаж, Их хурлаа хуралдуулахаар болжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:Erdene gishuun/273945332_735611841178953_7115947115826840102_n.jpg

АН-ын ҮБХ хуралдаж, энэ сарын 19-ний өдөр намын даргаа сонгон батламжилсан. Тодруулбал, 152 хүний саналаар УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр сонгогдсон. Тэгвэл эвлэрлийн ажлын хэсгийн уулзалтад оролцоогүй, тус хуралд очоогүй АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын ҮБХ-ны болон Их хурал гээч хууль дүрмийн бус улстөриийн жүжиг шоу мэт хурлууд нь хүчингүй бөгөөд АН-ын мянга мянган гишүүдийг залилан мэхэлсэн мөнгөний сонгууль луйвар юм! Эндээс Лу.Гантөмөр, С.Баярцогтын хэн ч гарсан эрхзүйн чадамжгүй хууль бус дарга байх болно!!" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл тэрбээр АН-ын даргын сунгааг зарлаж, XVI их хурлаа хуралдуулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр буюу энэ сарын 26-ны 11.00 цагт мэдээлэл өгөхөөр болсон байна.

Мэдээлэлд УИХ-ын гишүүн Д.Ганбат оролцоно.