Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
IHC, ARD, ELFC койнуудад хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэргүүдийг шалгаж байна
10

Сүүлийн өдрүүдэд койн, токентой холбоотой асуудал олон нийтийн дунд багагүй маргаан дагуулж байна. Тэгвэл цагдаагийн байгууллагад 2020 оноос хойш виртуал хөрөнгөтэй холбоотой 400 гаруй хэрэг бүртгэгджээ. Үүний дийлэнх нь буюу 348 нь залилах гэмт хэргийн төрлөөр бүртгэгдсэн байна.
Ингэхдээ Их Бит ХХК-ийн “IHC” койн, Ард бит ХХК-ийн “ARD” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргүүд шалгагдаж байгаа аж.



