СОНСГОЛ: ХБ-нд хийсэн шалгалтаар 170 гаруй зөрчилд 192 дүгнэлт бичиж, 237 зөвлөмж өгч байжээ

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Hugjliin bank.jpg

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд эхэллээ. Яг одоо ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байна.

Шинжээчийн танилцуулснаар Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд УИХ /2022/, Засгийн газар /2016, 2019/, Үндэсний аудитын газар /2019,2021/, Монголбанк /2017, 2018, 2021/, Монголбанк болон Сангийн яамны хамтарсан /2020/, PWC /2018/ зэрэг байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтаар нийт 170 гаруй зөрчилтэй асуудлыг тэмдэглэж, үр дүнд үндэслэсэн 192 дүгнэлт бичиж байжээ. Мөн зөрчил болон эрсдлийг арилгах 237 зөвлөмж өгч байсан аж.