СОНСГОЛ: ХБ 2011 онд 602.2 тэрбум, 2012 онд 5.7 тэрбум, 2016 онд 191.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд эхэллээ. Яг одоо ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамж бүхий иж бүрэн хяналт шалгалтаар дараах дүгнэлтүүд гарч байжээ. Тодруулбал,
-Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зээл нь шаардлага хангаагүй
-2011 онд 602.2 тэрбум төгрөгийн, 2012 онд 5.7 тэрбум төгрөгийн, 2016 онд 191.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан
-Шууд санхүүжүүлсэн 8 төсөл нь Зээлийн бодлогын барьцаа хөрөнгө шаардлага хангаагүй
-Хүүгийн болон ханшийн эрсдэл банкийг алдагдалд оруулах өндөр эрсдэл тогтоогдсон
-Актив пассивын хугацааны зөрүүгийн шинжилгээгээр төлбөрийн чадварын эрсдэлд өртөж болзошгүй, хөрвөх чадварын удирдлагын бодлого тодорхойгүй "дефолт" үүсэж болзошгүйг гэж дүгнэж байсан гэж гарч байжээ.



