СОНСГОЛ: С.Ганбаатарын эхнэр ХБ-ны “Ди Би Эм лизинг” ХХК-иас 674 мянган ам.долларын зээл авсан компанийн захиралтай хамтарсан компани эзэмшдэг

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:GanbaatarS gishuun/Ganbaatar Hugjliin bank.jpg

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр зохион байгуулагдаж байна. Үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон санхүүгийн түрээсийн зээлүүдийг хэлэлцэж байна.

"Түмэн жинчин" ХХК нь төмсөөр чипс үйлдвэрлэх төслийн хүрээнд “Ди Би Эм лизинг” ХХК-иас 674 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг авчээ. Гэвч тоног төхөөрөмж нийлүүлэхээр гэрээлсэн компани нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.

Компанийн гүйцэтгэх удирдлага болон хамаарал бүхий байдлаас харахад, эл компанийн дэд захирал Б.Ганбаатар нь УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай "Дархан ургах наран зүг" ХХК-ийн хувьцааг эзэмшдэг аж. Энэ нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Хөгжлийн банкны зээлтэй холбогдож буй хоёр дахь тохиолдол юм. Нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсголоор УИХ-ын гишүүн Т.Доржханд С.Ганбаатар гишүүний “санал болгосноор“ 2015 онд “Мон Лаа“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Энхсайхантай нэг удаа уулзсан нь Хөгжлийн банктай зээлтэй холбоотой байсан хэмээн гэрчээр оролцож мэдээлэл өгсөн.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хиншүү Ганбаа бас тэр ЮНИОН Билдинг гээд замын цаг

    Хиншүү Ганбаа бас тэр ЮНИОН Билдинг гээд замын цагдаагийн тэндэх асар том барилгын газрыг Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч байхдаа компанид өгч Барилга бариулсан. Гэтэл энэ хиншүү ганбаагийн луйварыг саяхнаас олж илрүүлсэн нь тэр барилгуудын нэгийг нь Хиншүү Ганбаагийн авгай Тунгалагийн компани бариулж одоо эзэмшдэг гэнэ шүү. Бүр нотолгоотой гэнэ.

  • E
    Eee

    Balarlaa l da

  • З
    Зочин

    ГАНБААТАР ЧИНЬ УГААСАА Л ЗАЛИЛАН ХИЙДЭГ БАЙСАН ШҮҮ ДЭЭ АРД ИРГЭД БИД ГЭНЭНДЭЭ Л ТҮҮНИЙ ШУДАРГА УЛС ТӨРЧИЙН ДҮРД ТОГЛОХ ЖҮЖИГТ ИТГЭЭД БАЙГАА БОЛОХООС

  • D
    DKLVK

    мөлхөө ганбааг босоо гэж андуурч. мөлхөж луйвар хийдэг сэм гаэтэлттэй гишүүн байж л дээ.