СОНСГОЛ: Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин ХБ-ны охин компаниас 28 сая төгрөгийн давхар цалин авчээ

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:mongolbank/lhagvasuren.jpg

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн сонсголоор 2016, 2020 онд ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар 2021 онд нэр бүхий долоон албан тушаалтанд Хөгжлийн банкны охин компанид ажилласан үндэслэлээр 159 сая төгрөгийн цалинг давхардуулж тооцож олгосон зөрчил илэрсэн байна. Эдгээр албан тушаалтнуудын нэг нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин юм. Түүний хувьд Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд 28 сая 440 мянган төгрөгийн давхар цалин авчээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    UB emegtei

    yo ichij uhdeggui ain

  • 1
    1000

    БҮГД ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ ЮМ БАЙНА ДАА. ИЙМ БАЙХАД УЛС ХӨГЖИХ ҮҮ , ХАРХОРИН ХОТ барьж / БАС УЛСЫН МӨНГӨ ИДЭХ АРГА/ ЯРЬЖ БАЙСНААС ОДОО БАЙГАА ХӨТӨЛ, НАЛАЙХ, БАГАНУУР, ДАРХАН, 21 АЙМГУУДЫН ТӨВҮҮДЭЭ ХӨГЖҮҮЛЖ , 330 СУМАА /5-6 СУМЫГ НЭГТГЭЖ НЭГ СУМ БОЛГОЖ ЭДИЙН ЗАСАГ, ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭГ НЬ ТЭЛЖ ХӨГЖҮҮЛЭХ, ТӨСВИЙН ЗАРДЛЫГ ХУМИХ/ НЭГТГЭЖ БҮСИЙН ХӨГЖИЛ ГЭДГЭЭР НЬ ЯВБАЛ ХОТ, ХӨДӨӨГИЙН ЯЛГАА АРИЛЖ, ДЭД БҮТЭЦ ХӨГЖИЖ, ХҮН АМЫН НЯГТАРШИЛ ТЭНЦЭХ БАЙХ ДАА. УИХ-ын гишүүн Доржханд 330 сумыг нэгтгэж, төсвийн үргүй зардлыг хумих санал гаргадагийг зөв зүйтэй гэж боддог. 330 сумын тоолонгоор төсвийн ажилчид /засаг дарга, түүний орлогч, засаг даргын тамгын газрынхан, татварынхан, нийгмийн даатгал, хууль сахиулах, цагдаа, эмч, багш гэх мэт /-ын цалин , хангамж гээд явж өгдөг байх даа.

  • Z
    Zochin

    Xuuliin xureend xulgai hiisen gej yzeh uu