Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СОНСГОЛ: 134 гэрч дуудагдсанаас 81 гэрч оролцлоо
10

“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол төрийн ордонд гурван өдөр үргэлжиллээ. Энэ удаагийн сонсголд 134 гэрч дуудагдсанаас 81 гэрч оролцсон. Оролцох боломжгүй албан бичиг ирүүлсэн 27 гэрч байна.



