Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрөн, нууруудын мөсний зузаан 10-60 см нимгэрч цөмрөх эрсдэлтэй болжээ
00

Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч өдөртөө 10-14 хэм болж буурч байгаагаас үүдэн гол, мөрөн, нууруудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-60 см нимгэрчээ.
Үүнээс гадна нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, голын зарим хэсгээр мөс нимгэрч хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгааг ОБЕГ-аас мэдээлж байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байж баталгаатай замаар зорчиж мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.



