НИСЛЭГ: БНХАУ-аас ирэх нислэгэнд гар тээш болон бүртгэгдсэн тээшинд аюулгүйн шүдэнз авч явахыг хоригложээ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Miigaa/miat/Miat.jpg

Иргэний нисэхийн МАИТ компани зорчигч нарт зориулсан дараах санамжийг гаргажээ.

Гар тээшинд хязгаарлах зүйлс:

1. Шингэн зүйлс (Олон улсын нислэгт)

- Хоол хүнс, ундаа, гоо сайхны бүтээгдэхүүн, шүрших, тос гэх мэт шингэн ба гель.

- Нэг саванд 100 мл ба түүнээс бага хэмжээтэй, нэг хүнд 1 литр хүртэл, гялгар уутанд битүүмжилнэ.

2. Эм

- Аялалд явахад шаардлагатай хувийн эм, дуслын шингэн, тариур

- Зорчигч нислэгийн үед эм, тариур хэрэглэх шаардлагатайг нотолсон эмчийн бичиг авч явах.

3. Бусад

- Хамгийн ихдээ нэг асаагуур эсвэл аюулгүйн шүдэнз 1 хайрцаг биедээ авч орж болно.

- Нэг хүнд ногдох хуурай мөс 2.5 кг-аас бага байна

Санамж: БНХАУ –аас ирэх нислэгэнд гар тээш болон бүртгэгдсэн тээшинд аюулгүйн шүдэнз авч явахыг хориглоно.

4. Хурц иртэй эд зүйлс - (тонгорог, хутга, хумсны хуурай, хумсны хутга, таяг маягаар ашиглаж болох шүхэр гэх мэт) гэжээ.