ШУУРХАЙ: Орон нутгийн Тавантолгой ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Miigaa/318200023_1322980891829184_3379762559866559235_n.jpg

Өнөөдөр орон нутгийн Тавантолгой ХК-ийн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа.

2022 оны компанийн бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар болжээ.