ЕБС-ийн сурагчид маргааш хичээллэнэ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1018/сурагч.jpg

БШУЯ-наас өнгөрөгч сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж шийдвэрлэсэн байдаг билээ.

Сануулбал, хоёрдугаар сарын 24-ний Баасан гарагийн хичээлийг гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлсэн бол харин дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд өөрсдийн хуваариар тохируулан зохион байгуулалт хийж нөхөхөөр болсон юм.

Энэ дагуу маргааш буюу бямба гарагт ЕБС-ийн сурагчид хичээллэхийг холбогдох газраас сануулж байна.