ҮЙЛ ЯВДАЛ: ХӨСҮТ-өөс томуу, халдварт бусад өвчний талаар мэдээлэл хийнэ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:mic/хэвлэл (2).jpg

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

08:00 цагт Засгийн газрын хуралдаан болно.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

10:00 цагт: Хүн амын цаг ашиглалтын судалгааны дүнг танилцуулна.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

09:00 цагт Гэмт хэргийн шинжтэй хэргүүдийн талаарх иргэдийн гомдол, саналын судалгааны дүнг танилцуулна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

10:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдах газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын “Good Neighbors International” олон улсын ТББ-аас Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар 2 түргэн тусламжийн автомашин болон гал түймэртэй тэмцэх зориулалтын хувийн хамгаалах хэрэгслүүд, тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгөх арга хэмжээ болно. Утас: 86150069

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

11:00 цагт: Томуу, томуу төст өвчний тархалт, орны ачаалал, вакцинжуулалт, Тууралтат халдвар, Салхин цэцгийн эмнэлзүйн ачаалал, Ковид 19, Хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтээр тус тус мэдээлэл өгнө. Утөс: 89647777