Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ДЭЭД ШҮҮХ: Б.Жагарын хүргүүлсэн намын бүртгэлийн бичиг баримтыг буцаажээ
10

Иргэн Б.Жагар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдлөө “... бүрдүүлбэр дутуу ...” үндэслэлээр бичиг баримтын хамт буцаан авах хүсэлтийг Улсын дээд шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр ирүүлжээ.
Иймд Улсын дээд шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 04/780 дугаар албан бичгээр тус өргөдлийг, холбогдох бичиг баримтын хамт буцаасан байна.



