Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нөөцийн махыг зах зээлийн ханшаас 2500-3000 төгрөгөөр хямд үнээр худалдаална
БусадUBn teamУнших: 1 мин
00

Нийслэлийн хүн амын хаврын махны хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулах зорилтын хүрээнд энэ онд 12 ААН нийт 7858 тонн махыг бэлтгэсэн бөгөөд нөөцийн махыг энэ сарын 15-наас эхлэн Нийслэлийн 9 дүүрэгт байрлах 457 цэгээр дамжуулан худалдаалахаар болжээ.
Худалдаалах үнэ:
Үхрийн ястай мах-10700 төгрөг
Хонины ястай мах- 8600 төгрөг,
Ямааны ястай мах- 6400 төгрөгөөр тус тус худалдаалах юм байна.
Энэ нь махны зах зээлийн бодит ханшаас 2500-3000 төгрөгөөр хямд хэмээн Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээллээ.



-1.webp)
