Маргааш өдөр нойтон цас орж, 5 хэм дулаан байна

Бусад
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/257747451_592803622141570_1512335061306867210_n.jpg

2023 оны 03-р сарын 12-ны 20 цагаас 03-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.

Эх сурвалж: Tsag-agaar.mn