Хөшөөнүүд чихэвч зүүсэн нь Монос Хүнс ХК-ийн “ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төслийн эхлэл байжээ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Miigaa/сумо зураг/333069747_895090071739986_5228010110108070663_n.jpg

Тодруулбал, өмнөх 7 хоногт Б. Явуухулан, С. Зориг, Марко Поло зэрэг УБ хотын бүх хөшөөнүүд, тэр тусмаа эрэгтэй хөшөөнүүд чихэвч зүүгээд байсан юм. Энэ нь эрчүүддээ “Нийгмийн хэвшмэл ойлголтыг үл сонсъё” гэдэг мессежийг хүчтэй хүргэх нэг хэлбэр байжээ.

legacy:Miigaa/сумо зураг/333259743_3348890118665002_311530826374492116_n.jpg legacy:Miigaa/сумо зураг/333276265_594103179292965_2766993181228865912_n.jpg legacy:Miigaa/сумо зураг/333215739_173641178775875_2497474986740794974_n.jpg

Учир нь монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.1 эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8 буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь 9.7 байна. Энэ нь дэлхийн дунджаас даруй 2 дахин их байгаа төдийгүй эрчүүдийн бараг 60% нь 60 наснаасаа өмнө бурхан болдог гэх эмгэнэлтэй тоо баримтууд байгаа юм.

Эдгээрийн суурь шалтгаан нь эр хүн уйлж болохгүй, баашилж болохгүй, эрэгтэй хүн хүчтэй, гүргэр, гүндүүгүй байх ёстой зэрэг монгол эрчүүдэд багаас нь суулгадаг хэвшмэл ойлголтоос үүдэлтэй байгааг ч дурдлаа.

legacy:Miigaa/сумо зураг/334062701_1045858849703790_5901504169973306956_n.jpg

Тус компанийн зүгээс нийгмийн хэвшмэл ойлголтыг “ҮЛ СОНСОХ” шинэ хэв маягийг бүтээгч, өөртөө анхаардаг ШИНЭ ЦАГИЙН ЭРҮҮЛ МОНГОЛ ЭР ХҮН байхыг эрчүүдэд уриалж энэхүү төслөө эхлүүлж байгаа юм байна.